Эмэгтэйлэг зан чанар  

Posted by ...

Эмэгтэйлэг зан чанар 2010-06-07 21:03:28

Эмэгтэйлэг байдал бол хүн бүхэнд байх нандин чанар юм. Бид зорилготойгоор бий болгосон эмэгтэйлэг чанарын тухай ярьж чадна. Учир нь эмэгтэйлэг байдал нь хүйсний учир зүйг сайжруулан бий болгож байгаагаас гадна энэрэнгүй нинжин сэтгэлийг хүмүүн бидэнд төгс болoход нэмэлт чимэг болж байгаа юм. Амьтны ертөнцөөс муурыг жишээ болгон авч үзье... Бид муурны эр эмийг ялгаж чаддаггүй. Ялгаа нь: эр нь арай том биетэй тэд бүгд л уян налархай бас дэгжин. Хүн төрөлхтний зан чанар нь төрөлхийн байгалиасаа эмэгтэйлэг, хөгжингүй мөн мэдрэмтгий байдаг. Мэдээж энэ зан чанар нь өөрийгөө хөгжүүлсэн тохиолдолд илүү илэрнэ. Та өөрийгөө хэр хөгжүүлэн боловсруулна төдий чинээ таны дотоод сэтгэл дээшлэн ариусна. Таны дотоод бодол санаа болон гадаад байдал чинь хоорондоо холбоотой байдаг учраас та өөрийгөө дээд зэргээр хөгжүүл, нарийн мэдрэмжтэй бай. Инээд хөөр бол ухаалаг, оюунлаг байдлын шинж юм. Хэрэв бид түрэмгий хоорондоо дайтаж байгаа одоогийн энэ харгис дэлхийд өөрсдийгөө өөрчлөхгүй энэ хэвээрээ байх юм бол цаашид хэзээ ч хөгжихгүй. Үүгээрээ өөрсдийн ирээдүйн үр удамдаа ихээхэн хор уршиг тариж байгаа гэдэгтэй та бүхэн санал нэгтэй байгаа байх. Энэ асуудалд туслах арга бол нийгэмд хүчирхийлэлгүй, энх тайвныг бий болгодог эмэгтэйлэг зан чанарыг өөртөө хөгжүүлэх нь зүйтэй. Сайхан бодол сайн үйлсэд хүрдэг. Эелдэг байнаа гэдэг хүндлэхийн нууц түлхүүр эмэгтэйлэг байдлын гол үндэс мөн бөгөөд хүндэтгэлд хүрэх шинэ замыг хайж бий болгох нь чухал .Та доорх зан чанаруудыг өөртөө бий болгоорой. Мухар сүсэггүй, Нийлэмжтэй, Сахилга, дэг журам, Цэвэр ариун бодол, Гадаад гоо сайхан, Дотоод гоо сайхан. Хүний биеийн сэтгэл дотор байх хамгийн сайхан гоо үзэсгэлэн бол эмэгтэйлэг чанар юм. Эрхэм багш Раелийн семинараас түүвэрлэн оруулав.

This entry was posted on Tuesday, January 25, 2011 at 12:23 AM . You can follow any responses to this entry through the comments feed .

0 comments

Post a Comment