2009-10-22 18:42:03
2012 оноос өмнө бид өөрчлөгдөж буй дэлхийд зохицох, өөрсдийгөө хэрхэн зөв бэлдэх тухай нэмэлт мэдээлэл юм.
1945 онд атомын бөмбөг дэлбэрснээс хойш хүмүүс бидэнд хөгжлийн шинэ үе ирж гурван хэмжээст ертөнцөд наносекундын тоолол эхлэх эхний дохио болсон.
Хүн төрөлхтөн нанo технологи гэж мэднэ, харин нанo цаг хугацаа гэсэн томъёололыг огт сонсоогүй хүмүүс байж болох юм.
Иймээс бидний ихэнх нь наносекундыг амьдрал ахуйдаа хэрхэн хэрэглэх аргыг ухамсарлаж эхлэх цаг ирлээ.
2012 - 1987 = 25 = 1000жил.

Та гайхах байх, яахаараа 25 хан жил 1000 жилтэй тэнцүү болчихсон явж байна вэ гэж ? Учир нь 1000 жилд тохиолдох түүхэн боломж 25 хан жилийн дотор өрнөхөөр шахагдан явж байна. Галактикийн макро ертөнцөөс микро ертөнц хүртэл өөрчлөгдөж байгааг харж байгаа биз ээ. (жишээ нь: экологийн сүйрлүүд, халдварт өвчинүүд )
1987 онд оюун санааны бэлгэдэл болсон бумбын эрин эхэлснээр “Нууцыг илчилэх үе” (Апокалипсийн үе) гэх бөгөөд алдарт зөнч Нострадамусын зөнгөөр бол Алтан зуунд нь бид амьдарч байна. Тиймдээ ч бид сансар огторгуйгаас эхлээд шашны нууцууд, хүн байхын нууц гэх мэт олон олон зүйлүүдийн далд учрыг нь мэддэг болсон. Цаашдаа ч бидний мэдлэг өсөн нэмэгдэх болно.
Иймд та бүхэн шинэ зуундаа дасан зохицохын тулд бэлэн болж байна уу? гэж Доорх асуултуудыг өөртөө тавиарай.
- Наносекундын сүүлийн 3 жилд буюу 2012 оноос бодит үнэнийг хэрхэн хүлээж авах вэ? Та бэлэн үү ? Бодол санааны хүчийг бодит байдалд бий болгодгийг хүмүүс ухаарч эхэлжээ. Ухаант хүн та боломжыг алдахгүйн тулд энэ дэлхийд ямар зорилготой ирснээ бодон бясалгаж үзээрэй!
ХЭДИЙГЭЭР амьдралыг үйлдэл, үйл хөдлөл бүрдүүлж байгаа мэт харагддаг боловч эдгээр нь бүгдээрээ таны бодол санаанаас эхтэй билээ.Тиймээс тэдгээр БОДОЛ САНАА-нуудаа хянаж бай, учир нь тэд таны үйлдлүүдийг санаачлагчид нь байдаг. Дараа нь та өөрийн үЙЛДЭЛ үйл хөдлөлүүдийг хянаж бай, учир нь тэд таны дадал зуршлуудыг бий болгодог. Мэдээж та ДАДАЛ ЗУРШИЛ-уудаа шинжиж байх хэрэгтэй, яагаад гэвэл тэд бүгдээрээ нийлээд таны ЗАН ЧАНАР-ыг тодорхойлдог бол харин зан чанар эргэлзээ үгүйгээр таны ХУВЬ ЗАЯА-г тодорхойлж байдаг.
Танд амжилт хүсье!
This entry was posted
on Sunday, December 20, 2009
at 2:30 PM
. You can follow any responses to this entry through the
comments feed
.