Галан галав гэж юү вэ?  

Posted by ...

Галан галав гэж юү вэ?
 

 Хүн төрөлхтөн өөр гаригийн эрдэмтэн хүний бүтээл  2 р хэсэг
Манай дэлхийн амьдралын нєхцєлийг єєрчилж, экологийн сvйрэлд хvргэсэн цємийн дайн олон мянган жилийн тэртээ болсон гэж эрдэмтэд vзэх болжээ.Ямар учраас дайн хийж нэг нэгийгээ хөнөөж байсан тухай баттай мэдээлэлийг эрдэмтэд одоогоор олоогүй ч цємийн дайн хийж байсан баримтуудыг дэлгэж байна.
Эрдэмтдийн таамаглалыг батлах олон тооны нотолгоо бий. Дэлхийгээс цацрагийн нєлєєний олон ул мєрийг олсон. Амьтан болон хvмvvст явагдсан мутацийн улмаас циклоп бий болсон/духан дээрээ ганц нvдтэй аварга амьтан/.  Олон орны ард тvмний домгоос хvмvvстэй байлддаг циклопын тухай мэдэж болно. Жишээ нь: Дува сохор, магнай дундаа ганц нvдтэй гурван нvvдлийн газар харах бvлгээ (Монголын нууц товчооноос).
Хоёрдугаарт, цацраг нь аварга хvмvvсийн эхлэл буюу хоёр дахин хромосомт болон хоёр зvрх, хоёр эгнээ шvдэт зэрэг хос эрхтэнтэй биетийг бий болгосон. Эрдэмтэд дэлхийгээс хоёр эгнээ шvдтэй аварга биетийн араг ясыг vе vе олдог нь vvний нэг гэрч юм.
Єєр нэгэн баталгаа нь дэлхийгээс 2-3 км-ийн голчтой зуу гаруй нvх олсны хамгийн том нь Ємнєд Америк/голч нь 40 км/ болон Ємнєд Африк/голч нь 120 км/-т бий.
Хэрвээ эдгээр нvх нь чулуун зэвсгийн vед /350 сая жилийн тэртээ/ бий болсон бол тэдгээрээс аль хэдийнэ юу ч vлдэхгvй байсан. Тиймээс дэлхийн дээд давхаргын єргєн нь 100 жилд ойролцоогоор нэг метрээр нэмэгдэж байна. Харин нvхнvvд єнєє ч бvрэн бvтнээрээ. Энэ нь цємийн цохилт 25-35 мянган жилийн ємнє болсон гэж таамаглах vндэс болж байна.
Гурван км-ийн голчтой 100 нvх нь эртний дайнд 5000 мегавитийн бємбєг дэлбэлсэн гэсэн vг. Дээр дурдсан баримтууд нь цємийн дайн болсныг баталж байна. Цацрагаас vvдэлтэй єєр аймшигтай vзэгдэл нь биеийн гэрлийн тvлэгдэлт. Эдгээр нь цємийн цохилтын долгион нь дэлхий даяар ч биш огторгуйд ч тархсанаар тайлбарлагдана. Цохилтын долгион нь давхраа мандалд/далайн тvвшнээс 9-11 км-ээс дээших єндєрт/ хvрч, дэлхийг хортой хэт ягаан туяанаас хамгаалдаг озоны давхаргыг сvйтгэсэн байна. Хэт ягаан туяа нь арьсны хамгаалалтгvй хэсгийг тvлдгийг бид мэднэ. Цємийн дэлбэрэлт нь амьд vлдэгсдийг хєнєєхєд хангалттай даралт vлэмж хэмжээгээр унах, агаар мандлын хийн найрлагыг хордуулах шалтгаан болсон юм.

Тэд газар доорхи хотдоо амиа алдахгvйг хичээсэн боловч vер, газар хєдлєлт нь тэдний хоргодох газрыг сvйрvvлжээ. Ингээд л орох оронгvй болсон хєєрхий эртний хvмvvс дэлхийн гадаргуу дээр хєєгдєхєєс аргагvйд хvрч зарим нь хаа нэгэн тийшээгээ ниссэн оджээ. Эдvгээ манай цаг vед оршин буй агуй, газрын гадарга хоёрыг холбосон “хоолой”-нуудыг байгалийн зvй тогтлын улмаас бий болсон гэж эрдэмтэд ємнє нь vздэг байсан.

Эдгээр “хоолой”-нуудын амсар нь тэгшхэн дугуй хэлбэртэй бєгєєд байгалийн жамаар бий болсон нvхнvvд гэж хэлэх ямар ч шинж тэдэнд vгvй /иймэрхvv нvх Перм мужийн агуй, тvvн дотроо далайн эрэг хавийн Кунгур хотод олон бий/.
Манай гарагийн бvхий л нутаг дэвсгэрт мянга гаруй км-ийн урттай хонгилууд ямар учраас учраас байдаг нь одоо ойлгомжтой болж байгаа биз. Ялангуяа Алтай, Урал, Тянь-Шан, Кавказ, Сахарын цєл, говь, Хойд болон Ємнєд Америкт ийм нvхнvvдийг хэдийнэ олсон билээ.

Эртний хүмүүсийн vр сад ингээд одой болтлоо жижгэрсэн тухай олон домог бий. Намхан нуруутай хvмvvс бидний vеийг хvртэл амьдарч ирсэн бєгєєд тэд бас тэгээд зєвхєн хар ч биш, цагаан арьстай байдаг. Башкирын Стерлитамак хотын ойролцоо эрдэс бодисоос тогтсон хоёр манхан оршдог.
Мэдээж эдгээр нь тэдний булш байх магадлалтай бєгєєд иймэрхvv булшнууд дэлхийд зєндєє бий. Зарим нь бидний vеийг хvртэл амьдарч иржээ. Ер бусын хачин vзэгдлийг судлах хороо 1970-аад онд 40 давхар байшинтай тэнцэх аварга хvнтэй уулзсан тухай мэдэгдэл хийж байсан. Эдгээр аварга биетийн алхаа нь нvсэр чимээ аниртай тєдийгvй хєлийнх нь тавхай газарт гvн ором vлдээсэн гэдэг.
Эртний хүмүүс гэхээр чулуун зэвсэгтэн, арслан заанаа арай гэж агнаж амьдардаг ядруухан сэтгэхүйтэй, тэднээс өмнө ухаалаг бодгаль хэзээ ч дэлхийд амьдарч байгаагүй гэж заадаг байсан түүхийн хичээл маань үнэхээр түүхий хичээл байжээ. Гэтэл тэр зэрлэг бүдүүлэгүүд нь хадны сүг зурагтаа одоо биднээс илүү техник (нисдэг таваг) ашиглан амьдарч байсан хүмүүсийн тухай зурсан байх юм. Энэ талаар дараагийн блогтоо оруулах болно.
Дарвиний хувьслын онолоор бол хүн нь бичнээс үүссэн байдаг. Гэтэл үүний эсэргээр шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүн нь өөртөө автоматаар апдэйт хийдэг сүпер робот байж магадгүй гэх мэт маш олон нууцыг бид илэрүүлэн судалж байна. Гайхамшигт нээлт нэмэгдсээр...
Бид дэлхийг устгах гэж байгаа (terror) шиг л аашлах юм. Энэ нь дахин нэг галав буюу restart  (усан)  болох вий!!!

This entry was posted on Sunday, December 20, 2009 at 7:34 PM . You can follow any responses to this entry through the comments feed .

0 comments

Post a Comment