2009-11-22 22:13:28
Перу улсын Жуманагийн талд орших эртний түүхтэй Наска ба Палпа тосгонуудын хооронд 80 км сунаж тогтсон дусал ч усгүй хуурай цөл болох Наска хүн төрөлхтний тайлж чадаагүй нууцуудын нэг эртний дүрслэл бүхий зөвхөн өндөрлөг болон эгц дээрээс нь л бүрэн харагдахуйц аварга том шугамуудыг өөртөө хадгалж байдаг ажээ.
Тэдний хэлж байгаагаар хуурай, салхигүй, тогтуун цаг агаар бүхий Наскагийн цөлийн тэгш тал өнөөдрийг хүртэл уг олдворуудыг анхны төрхөөр нь хадгалан иржээ. Бүтцийн талаар олон арван таамаглал байдгаас хүмүүст одоогоор хамгийн ойр, төсөөлөгдөхүйц нь Наскагийн соёл иргэншлийн үеийн хүмүүс энгийн хайгуул, судалгааны багаж хэрэгсэл ашиглан хайрга чулууг цуглуулж бүтээсэн хэмээх ойлголт юм. Кентакийн их сургуулийн судлаач Жо Никэл агаарт нисэх ямар нэгэн төхөөрөмжгүй байсан тэр үеийн Наскачууд дээрх олдворыг бүтээж болох талаар сонирхолтой судалгаа хийж "Бие биесээс хамааралгүй олон жижиг багийнхан энгийн багажаар нарийн тооцоолол хийх чадвар бүхий ажиглагчдийн удирдлаган дор бүтээсэн байх бүрэн боломжтой" гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Хайрга чулууг зөөж асгахад Наскагийн цөлийн төмрийн оксид бүхий гадаргуу гарч ирдэг байна. Энэ нь өндөрлөг дээрээс харахад Наскагийн талын улаавтар хайрга чулуунаас тодрон харагддаг. Магадгүй таньд юуны төлөө тэд үүнийг бүтээвээ гэдэг асуулт сонин байж магадгүй л дээ. Үүн дээр эрдэмтдийн байр суурь нилээд зөрөөтэй байдаг юм. Нэг хэсэг нь Наскагийн үеийн хүмүүс бурхан тэнгэрээ биднийг дээрээс харж байдаг гэсэн үзлийн улмаас тэдэндээ харуулах гэж аварга том дүрслэлүүдийг бүтээсэн гэж үздэг бол зарим хэсэг нь тэр үеийн хүмүүсийн ашиглаж байсан технологи нь ийм том хэмжээний мөн дээр нь ямар нэгэн мэдэгдэхүйц алдаагүй аварга том дүрслэлүүдийг бүтээж чадахгүй байсан ба эдгээрийг харь гарагийнхан манай дэлхийтэй харилцаа холбоо тогтоох зорилгоор бүтээсэн гэж үздэг. Нутгийн индианчууд одоо ч харь гарагийнхан үе үе ирдэг, бас хүн-шар шувуу хэмээх дүрс шөнөдөө шувуу болж хувирдаг хэмээн баталдаг. Алтлаг гялалзсан арьстай хүн төст биетүүд шөнөжин минерал ухаж өглөөгүүр явдаг ба дараа нь очиж харахад трапец хэлбэрийн ул мөрүүд байдаг гэнэ.
http://энд дараад бүх зургийг үзэж болно
This entry was posted
on Sunday, December 20, 2009
at 2:03 PM
. You can follow any responses to this entry through the
comments feed
.
