2008-02-03 19:31:29
Бясалгалыг тvвд хэлнээ ГОМ гэх бєгєєд энэ нь дадал болгох хэмээх
утга бvхий vг юм. Єєрєєр хэлбэл, єєрийн сэтгэлийг буянт сайн бvхэнд
дадуулна гэсэн vг юм.
Бясалгал
vйлдэхийн гол зорилго нь сэтгэлийг номхтгож буян номын мєрд одуулахуй
болой. Тиймээс бясалгал бол сэтгэлийг буянд дадуулахуй vйл бєгєєд
суртахуун юм. Хэдийгээр маш олон тєрлийн бясалгалын ёс байдаг боловч
тэдгээрийг ерєнхийд нь хоёр том тєрєл зvйлд ангилан vздэг юм. Тэдгээр нь
ажиглахуй бясалгал болон тєвлєрєхvй буюу агуулан барих бясалгал зэрэг
болой. Эхний ажиглах бясалгал гэдэг нь ямарваа сэдвийг сайтар нягтлан
шинжлэхvй сэтгэлийн vйл юм. Ийнхvv бясалгах даа бид тухайн сэдвийн
талаархи єєрийн онолын сэтгэлгээ, vзэл бодол зэрэгт дулдуйдан уг сэдвийг
сайтар шинжлэх vvднээс ямар нэг буянт сайн сэтгэлийг тєрvvлэн дадуулдаг
болно. Жишээлэхэд, асрал хайр болон энэрэн нигvvлсэхvйн сэтгэлийг
бясалгах нь ажиглан бясалгахуйн vйл юм.
Жишээлэхэд, Асрал хайрын сэтгэлийг бясалгах. Єрєєл бусдын амгалан жаргаланг эрхэмлэж эгээрэн хvсэх нь асрал хайрын сэтгэл юм. Асрал хайрын сэтгэлийг бясалгахдаа бид энэ ертєнцийн хамаг амьтан, ерєєс хамаг амьтан зовлонгоос гэтэлж, гагц амгалан жаргалан лугаа насад барилдахыг эгээрэн горилж байдгийг дурьдан санана. Ийнхvv хамаг амьтны чинхvv гэгээрлийг дурьдан бясалгах vед "Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа хагацашгvй болвол хичнээн гайхамшигтай сайхан байхсан билээ" хэмээх хvсэл хvчтэй тєрнє. Ийм хvсэл эгээрэл чухамтай тєрж гэмээ нь бид асрал хайрын сэтгэл бvхий болж буй хэрэг юм. Амьтдыг зовлонгvй байгаасай хэмээх хvсэл нь нигvvлсэхvйн сэтгэл юм. Нигvvлсэнгvй сэтгэлийг ажиглан бясалгахдаа эхлээд амьтдын зовлонг дурьдан бясалгана.

Єєрийн таньж мэддэг хийгээд эс таних хvмvvсийн тухай, улмаар адгуусан амьтад хийгээд бусад амьтдын зовлонгийн тухай дурьдан санана. Тэд бvгдэд бие, сэтгэлийн ямарваа нэгэн бэрхшээл шаналал байдаг. Жишээлэхэд санаа зовних, гуниж гутрах зэргээр сэтгэл хєдєлж, сэтгэл санаа тайван бус, шаналан зовж байх зэргийг дурьдаж болно. Амьтдын зовлонг дурьдан санаж, тэд бvгд зовлонгоос гэтлэн амгалан лугаа учрахыг хvсч байдгийг дурьдан бодно. Хамаг амьтад зовлон vгvй байвал ямар сайхан бэ гэсэн бодол хvсэл тєрєх нь нигvvлсэхvйн сэтгэл юм. Тэгэхээр энэ бvхэн ажиглан бясалгахуйн жишээ юм. Хоёр дахь нь агуулан барих буюу тєвлєрєхvй бясалгал. Ямарваа нэгэн зvйлд алгасралгvйгээр нэг зvйл дээр сэтгэлээ тогтоон барих нь сэтгэлийн тєвлєрєх эрдэм чадвар юм. Тєвлєрлийг дадуулах нь тун чухаг. Бидний єдєр тутмын амьдралд ч сэтгэлийн тєвлєрєл нэн хэрэгтэй байдаг юм. Учир нь бид ямарваа хийж буй зvйлдээ сайтар тєвлєрч чаддаг байх нь их чухал зvйл билээ.
Ялангуяа, буян номын мєрд сэтгэлээ тогтоох нь нэн чухал чадвар юм. Жишээлэхэд, бид хоосон чанарыг илтэд онохын тухайтад тєвлєрєхvй бясалгалыг дадуулдаг билээ. Юмс єєрийн уг мєн чанараасаа vнэхээр бvтсэн бус хэмээх бодитбайдлыг таньсан сэтгэл нь хоосон чанарыг оносон билгvvн юм.
Бурханы сургааль ёсоор хоосон чанарыг оносон билгvvн нь зовлон бvхний ёзоорыг таслах эм юм. Бидний зовлон мунхагийн сэтгэлээс vvдэлтэй бєгєєд хоосон чанарыг таньсан сэтгэл нь vvний ерєндєг болно. Хоосон чанарыг оносон сэтгэлийг олохын тухайтад бид тун ид хvчийг агуулсан сэтгэлтэй байх шаардлагатай. Хоосон чанарыг зєвхєн мэдлэгийн тєдийд єнгєц мэдэх нь хангалттай бус, гvнд нь орж vзэх хэрэгтэй. Урт удаан хугацаанд тогтвортойгоор хоосон чанарын утгыг бясалгах сэтгэлийг сайтар дадуулах нь бидний хувьд маш чухал зvйл юм.
Бусад аливаа номын увдисын тухайтад ч мєн энэ адил болой. Жишээлэхэд, тvрvvнд тайлбарласанчилан асрал, нигvvлеэнгvйг танихыг хvсвэл тэдгээр сэтгэл дээр тогтон бясалгаж чаддаг байх хэрэгтэй. Эдгээрийг ажиглан бясалгаад "Зовж шаналсан бvхэн зовлонгоосоо ангид байгаасай" гэсэн нигvvлеэхvй сэтгэл, мэдрэмжийг тєрvvлээд нигvvлеэхvй сэтгэлтэй нэгэн болгохын тухайтад тэр бодол дээрээ тєвлєрєн тогтоно.
Тєвлєрч чадах нь тун чухал. Сэтгэлээ сайтар агуулан тєвлєрvvлэхэд суралцеан байхыг бяр ихтэй гартай зvйрлэж болох юм. Гартаа бяргvй бол мод хагалах зэрэг хvч шаардагдах ажлыг хийж чадахгvйд хvрнэ. Бидний сэтгэл ч яг vvнтэй адил. Сэтгэлээ тєвлєрvvлэн тогтоож чадахгvй одоогийн бидний сэтгэлийг сул дорой гэж хэлж болох юм. Тогтсон бясалгалуудын нэг болох єєрийн амьсгал дээр сэтгэлээ агуулан барих бясалгалыг vйлдэхийг оролдох vед бид vvнийг хялбархан мэдэж болно. Амьсгал авах гаргахын аясаархи хэвлий тус газрын хєдєлгєєнийг єєрийн сэтгэлийг тогтоон барих орон болгон зєвхєн тvvн дээр тєвлєрєн анхаарахыг хичээх хэрэгтэй. Ийнхvv нэгэн зvйл дээр тєвлєрєн бясалгахын цагт та бvхэн сэтгэл байнга тєрєл бvрийн бодолд алгасарч байдгийг дорхноо ойлгоно. Сэтгэлийг нэгэн зvйл дээр тогтоох нь тун ч амар хялбар бус. Ийм л учраас бидний сэтгэл сул дорой юм.
Гол тєлєв амьсгалаа тєвлєрєх орон болгон агуулан барих бясалгалыг vйлддэг. Гэвч єєр ямар ч орон дээр тєвлєрч болох ба амьегалаас гадна нэгэн бурхан дvрслэл нь тун тохиромжтой орон болдог. Єєрийн сэтгэлдээ бурханыг дvрслэн тєсєєлнє. Энэ нь єєрийн нvдээр харсан бус сэтгэлээр тєсєєлсєн дvрслэл хийгээд зєвхєн энэ дvрслэл дээр сэтгэлээ тєвлєрvvлэхийг хичээнэ. Тvрvvнд хэлсэнээр амьсгалыг бясалгалын орон болгохдоо амьсгал авах гаргах тоолонд хєдлєх хэвлий тус газрын хєдєлгєєнийг авч болно. Энэчилэн бясалгах vед гол анхаарах зvйл нь: "Сэтгэлээ зєвхєн тэр мэдрэмж дээр тогтоон, г,агц амьсглах мэдрэмжийг анхаарч байх. Єдриин туршид хийсэн зvйлийн тухай эсвэл бясалгал єндєрлєсний дараа хийх зvйлийн тухай элдэв бодол зэрэг єєр орон луу сэтгэл тань алгасрах тохиолдолд vvнийг мэдэж байх нь тун чухал. Дуу чимээ, бодол зэрэг аливаа алгасралд автагдахгvй, сэтгэлээ сатаарсан даруйд нь мэдэж байх хэрэгтэй.
Бодол зэрэг ямарваа алгасралд сатаарснаа мэдээд бодлоо орхин сэтгэлээ дахин орондоо тєвлєрvvлнэ. Хэрэв бясалгалын vед сэтгэл тань алгасраад байвал тухай бvрд нь сэрэмжтэй байж, бодлоо орхин амьсгал зэрэг бясалгалын орноо дахин барина.

Бясалгал vйлдэхдээ хэрхэн суух вэ?
Завилж сууж чаддаг бол тун сайн. Газар сууж бясалгаж чадахгvй бол сандал дээр сууж болно. Энэ vед хєлийн ул тазарт бvтнээрээ хvрсэн байх шаардлагатай. 10-15 см-ийн зузаантай олбог дээр урд ирмэг дэээр нь суувал завилсан хәл тань газарт тулан суудал чинь баттай байх болно. Нуруу цэх шулуун байх нь бясалгалын vед хамгийн чухал. Нурууны доод хэегийн яс шулуун байж газраас ургасан мэт тулсан байна. Олбог суудлаа єєрийн биеийн доод хэегээр бага зэрэг дарсан байдалтай сууна. Биеийн энэ хэсэг нь модны vндэс мэт биеийн бусад хэсэг нь модны бие, салаа мєчир адил мэдрэгдэнэ. Ингэснээр биеэ хvчлэлгvй, сул чєлєєтэй байж чадна. Зvvн гар дээр баруун гараа тавин, эрхий хурууг хvрэлцvvлэн барина. Гараа євєр дээрээ байрлуулах ба эрхий хуруунууд нь хvйснээс хоёр хуруу доор байрлана.Мєрєє тэгш сул байлгана. Тохойгоо биедээ хэт наалгvй, хэт салгалгvй биенээсээ бага зэрэг зайтай барина.
Бас нэг чухал хэсэг бол толгой. Толгойгоо хэт унжуулж болохгvй, гэвч бага зэрэг бєхийлгєн эрvvгээ ялимгvй дотогш болгоно. Єєр нэг чухал зvйл нь ердийнхєєрєє амьегалаа авч гаргана. Бидний энэ бясалгалын vед амьсгал ердийн байна. Ямар нэгэн тусгайлсан амьегалын дасгал хийхгvй юм. Амьегалыг гадагш дотогш гvйлгэхдээ алгуур хvчлэн шамдалгvй унтаж байх vеийнх шиг байна.
Бясалгал нь сэтгэлээр vйлдэх дасгал юм. Vйлдэх ёстой зvйл маань хэвлий тус газартаа амьегалын мэдрэмжийг л анхаарч байх нь юм. Бидний сэтгэлд байнга байдаг тэрхvv бодлын хэлхээг гадна гудамжинд орхисон мэтээр тєсєєлєн амьегалаа л анхааран тєвлєрнє. Бясалгал vйлдэхийн урьд бясалгалын сэдлийн тухай ярих нь хамгийн чухал зvйл юм. "Энэ бясалгал бусдаасаа юугаараа ялгаатай юм бэ?" хэмээн хvмvvс асуудаг юм. Би vргэлж "Бид Бурханы шашны бясалгал vйлддэг" гэж хариулдаг. Бурханы шашны бясалгал vйлдэхийн ємнє Бурхан, Ном, Хутагтын чуулганд аврал айлтган, Бодь сэтгэлийг vvегэх дєрвєн шад залбирлаа уншина.
Бурханы шашинтан хvн ямарваа номын vйлийг хийхийн урьд Гурван чухаг эрдэнэдээ аврал айлтган хэрэв Их хєлгєний мєрєєр одогч бол хамаг амьтны тусыг бодсон сэтгэлийг vvсгэнэ.
Бурхан, Ном, Дээдсипн чуулганд Бодийн хутагт хvртэл авралыг айлтгамуй.
Аяа миний vйлдсэн єглєг тэргvvтэн буяны чуулганаар (ялангуяачлан энэхvv бясалгалыг vйлдсэний буянаар) Амьтныг нигvvлсэгч бурхан бvтэхболтугай хэмээн залбиран уншина.
Би шавь нартаа бясалгалын ємнє асрал хайр, нигvvлеэхvй сэтгэлийг тєрvvлэхийг байнга анхааруулдаг. Бясалгал vйлдсэний ач буян нь маш их. Бясалгал vйлдэхийн дээдийн зорилго нь гэтлэхvй хийгээд бодийн хутаг боловч энэ насны зуурдын тус бас их юм. Бидний сэтгэл тайван амгалан, илvv тодорхой болно. Тайван тогтуун байж, сайн сайхан амьдарна. Єєрт тохиолдох зовлон бэрхшээлийг амар хялбар давах болно. "Бясалгал vйлдсэнээр хураасан буян бvхнээ зєвхєн єєрийн тусад зориулахгvй, бусдын тусд зориулъя. Энэхvv бясалгалыг vйлдсэний буянаар би хамаг амьтныг зовлонгоос нь ангижруулан, амгалантай нь учруулах болтугай" хэмээн сэдлийг vvсгэх хэрэгтэй. Амьсгалын болоод бусад ямар ч тєрлийн бясалгал vйлдэхийн ємнє ийнхvv сайтар бодох нь тун чухал юм.
This entry was posted
on Sunday, December 20, 2009
at 2:22 PM
. You can follow any responses to this entry through the
comments feed
.