Сансарын нисгэгчид нууцаа дэлгэж эхлэв  

Posted by ...

Сансарын нисгэгчид нууцаа дэлгэж эхлэв



   Эрдэмтэд уудам огторгуйн хаа нэгтээгээс дэлхийнхтэй тєстэй амьдрал олно гэх итгэлдээ хєтлєгдєн сансар судлалыг хєгжvvлсээр буй. Гэхдээ задгай сансар руу аялагчдын тvvхээс илүүтэйгээр харь гарагийнхан vнэхээр байдаг гэх мэдээлэл олны анхаарлыг илvvтэй татдаг.
Маш нууц гэгддэг харь гарагийнхны тухай сэдвийг хєндєж зоригтойгоор ам нээсэн цєєхєн хvний нэг нь Румыны нисгэгч Димитру Прунариу. Сансар судлалын мэргэжилтнvvд ажлаасаа халагдаж, хєтєлбєрєєс хасагдах вий гэж эмээхдээ энэ талаар ярихыг цээрлэдэг гэсэн байна.
Оросын нисгэгч бид хоёр яах аргагvй биднээс vсрэнгvй хєгжилтэйг нь гэрчлэх хоёр нисдэг тавгийг харсан.



Орос хамтрагч маань дарга нартаа энэ тухай хэлсэн ч биднийг зєвхєн шинжлэх ухааны судалгаа хийхээр vvрэг гvйцэтгэж яваа гээд харсан vзсэнээ хэнд ч хэзээ ч хэлж болохгvй гэж тушаасан юм” гэжээ.
Харь гарагийн хүмүүс мөн тэдний хєлгийн учрыг тайлбарлаж, тэднийг хянаж чадахгvйдээ эрх баригчид болон албаныхан итгэмээргvй гэмээр баримтуудыг нууцалдаг гэнэ.
Тvvний хэлснээр Эйнштейн сансрыг жинхэнэ утгаар нь ойлгож, мэдэрдэг ганц хvн байсан гэнэ. Харьцангуй онолын эцэг их эрдэмтний сансрын соронзон орны талаархи vзэл хэдэн жилийн ємнє батлагдсан аж. Эрдэмтдийн тогтоосноор харь гарагийн хєлєгт бидний олж нээгээ ч vгvй физикийн хууль vйлчилдэг байна.

“Бид гайхамшигтай гэх бvхнээ сvvлийн хэдхэн зууны дотор нээсэн. Харин задгай сансарт биднээс тав, магадгvй арван мянган жилээр тvрvvлж ололт, амжилтад хvрсэн соёл иргэншил байгааг vгvйсгэх аргагvй.
Gordon Cooper харь гарагийн гийчдийн талаар хэрхэн ярихийг доорх видеоноос  үзээрээ.


Тэрбээр харь гарагийнхан санаанд оромгvй єндєр хурдтайгаар сансраар аялдаг тухай сонирхолтой яриа дэлгэжээ. Цэргийнхний тооцоолсноор 6000 км/цаг
аас дээш хурдтай, онгоц, пуужингийн аль нь ч ийм хурдад хvрэхгvй бєгєєд хvний бvтээсэн нэг ч эд иймэрхvv єндєр хурдыг удаан тэсвэрлэхгvй юм. Энэ мэт олон явдлыг судалсан Д.Прунариу харь гарагийнхан биднийг удирддаг гэх жигтэй дvгнэлтэд хvрчээ.. Тvvний хэлснээр энэ бvхнийг тайлбарлах аргагvй ч дэлхийг хvн тєрєлхтнєєс ч илvv ухаалаг соёл иргэншилтэй ухамсарт амьтад (тэднийг vvнээс илvv сайхнаар нэрлэдэг байж болох) залдаг, эсвэл аждаг нь маргашгvй vнэн гэнэ.

This entry was posted on Sunday, March 7, 2010 at 10:49 PM . You can follow any responses to this entry through the comments feed .

0 comments

Post a Comment