Гурав дахь нүд  

Posted by ...

Гурав дахь нүд


   Билгийн мэлмий
  Бурхантай нэгэн цагт хүмүүс хамт амьдардаг байсан бөгөөд бүтээгчдийн эрх мэдлийг нь булаан авахын тулд түүнийг хөнөөх бүтэшгүй санаа хүмүүст төрсөн хэмээн эртний судар бичгүүдэд өгүүлсэн байдаг.Гэхдээ хүмүүс бурхан тэднээс илүү холыг харж илүү ихийг мэддэгийг сайн ойлгоогүй байж. Бурханаас урваж тэрслүү санаа гаргасны хариу шийтгэл болгож хүмүүсийн гурав дахь нүд, зөн билгийн чадвар нь зөвхөн өөрсдийгөө хөгжүүлсэн хүмүүст идэвхижихээр болгожээ.Үлгэр домогт л гардаг гурав дахь нүдийг ажна чакра,үүрдийн мэлмий, билгийн нүд хэмээн нэрлэсээр иржээ.
Хараагүй Ванга далдыг яаж хардаг байв
Болгарын зөн билэгч, далдыг харагч Ванга насан туршдаа хорвоог харах нүдгүй байсан ч дээд тэнгэрээс заяасан ховор чадвартай нэгэн байсан.Вангаагийн өгүүлсэнээр тархинд нь хаа нэгтэйгээс мэдээлэл дамжуулдаг байж. Түүнийг амьд сэрүүн байх үед уулзаж явсан, эдүгээ зөн билэгчийн талаар материалыг цуглуулдаг судлаач Андон Станковд гурав дахь нүдтэй байснаа түүнд аминчлан хэлж байжээ.
Да Винчи хэрхэн бусдаас илүү сэтгэдэг байв
Хүний биеийн анатомийг судалдаг байсан Леонардо да Винчи хүний тархинд нүдтэй холбоотой бөөрөнхий хэлбэртэй онцлог нэгэн зүйл байдгийг баталжээ.Үүгээр сансрын энергийн урсгал нэвтрэх цонх болдог бөгөөд бүтээх онгодын үүд гэж үзжээ.
Будда бурхныг дүрслэхдээ хоёр хөмсгийн голд нь үнэт чулуугаар чимгэлдэг нь оргүй зүйл биш байх. Цэвэр ариун бодол, эрүүл ухаан нь бурхантай харилцах зүрх сэтгэл орших газар болдог гэж үздэг. Гурав дахь нүдийг илтгэсэн ийм зүйлийг Египетийн Сфинксээс ч харж болно.
Йогчдын гайхамшиг
Судалгаанд 40 йогчид оролцсон бөгөөд тэд нар нэгэн гайхалтай зүйлийг туршилтан дээр үзүүлжээ. Компьютерийн термографаар энгийн хүний нүдэнд үл үзэгдэх илчит туяаг нь буулгажээ.Уг гэрэл зурагт нүдний хоорондох багахан хэсэгт халалт өгч байгаа нь тодохой харагдаж байсан ба гэрэл үл нэвтрэх дугтуйнд хийсэн фото хальсыг тэдний магнай дээр нь тавьсны дараа түүн дээр захиалгат дүрс нь гарч ирдэг аж. Энэ үзэгдэл олон судлаачдыг гайхашруулж, тайлбарлаж үл чадах мухардалд оруулжээ.
Гурав дахь нүд
Ангаах ухааны сүүлийн үеийн судалгаагаар үнэхээр хүнд гурав дахь нүд байдгийг харуулж байна хэмээн ангаах ухааны дэд эрдэмтэн Валерий Григорьев хүлээн зөвшөөрчээ.Түүний хэлснээр гурав дахь нүд одоо ч бидэнд бий гэнэ. Ийм нүдний бүтэц хоёр сартай үр хөврөлийн завсрын тархины хэсэгт үүсдэг. Гэвч яваандаа хөгжил нь зогсч, епифиз болон хувирдаг аж.
Епифиз гэдэг нь тархины гүнд нуугдах улаан хүрэн өнгийн хагас грамм үрээс ч бага жинтэй боргоцой хэлбэртэй бяцхан булчирхай юм. Энэ нь зөн билгийн үндсэн үүргээ алдсан ч бидний биологийн цаг буюу нойр солигдох болон сэрүүн байх эсэхийг жолооддог. Епифизийн ялгаруулдаг гормонууд нь бие организмын залуужуулах эд эсийг хариуцдаг юм байна. Гурав дахь нүдийг нээх олон арга байдаг хэдий ч анхаарал төвлөрүүлэх дасгалууд мөн бясалгалаар хөгжүүлэх нь хамгийн үр дүнтэй гэж багш нар зөвлөж байна.

This entry was posted on Monday, May 17, 2010 at 2:20 PM . You can follow any responses to this entry through the comments feed .

0 comments

Post a Comment