Нууц илчлэгдлээ.  

Posted by ...

Нууц илчлэгдлээ.
ӨӨР ГАРИГААС ИРСЭН ЭРДЭМТЭД ГЕНИЙН DNA АШИГЛАН ДЭЛХИЙ ДЭЭРХ БҮХИЙ Л АМЬДРАЛЫГ БҮТЭЭЖЭЭ.

Энэхүү гайхамшигт бүтээлийн тухай үлгэр домгийн ул мөрүүдийг бүхийл шашины ном судрууд, зан заншлуудаас олж харж болно. Энэ бол Мосе, Есүс, Будда, Мохаммед нарын тайлбарлаж байсан зүйл юм. Одоо тэднийг найрсгаар угтан авах цаг иржээ.

ЮУ ТОХИОЛДСОН БЭ? 1973 оны 12 дугаар сарын 13-нд Францын сэтгүүлч Раел өөр гаригийн зочинтой уулзаж холбоо тогтоосон бөгөөд тэднийг дэлхийн дээр эргэн ирэхэд нь угтан авах Элчин сайдын яам байгуулахыг түүнээс хүссэн байна.



Уг харь гаригийн хүн нь дөрвөн фүүт гаруй өндөртэй жижиг биетэй, урт хар үстэй, алмонд самрын хэлбэрийн нүдтэй, чидун жимснийх шиг арьстай, эв эе, алиа хошин төрх гэрэлтсэн нэгэн байжээ. Үнэн хэрэгтээ бид бол эртний сударуудад тайлбарласанчлан "тэдний дүр төрхөөр" бүтээгдсэн хүмүүс юм.

Тэрээр Раелд ийн хэлжээ:

"Бид бол дэлхий дээрх бүхий л амьдралыг зохион бүтээсэн хүмүүс юм"
"Та нар биднийг бурхан гэж буруу ойлгосон"
"Бид танай голлох шашинуудын үндсийг тавьсан"
"Одоо та нар энэ бүхнийг хангалттай ойлгохуйц хэмжээнд хүрсэн, иймд бид элчин сайдын яамаараа дамжуулан албан ёсоор холбоо тогтоохыг хүсч байна"
ЗАХИАСУУД Раелд хэлж бичүүлсэн захиасуудад дэлхий дээрх амьдрал бол санамсаргүйгээр явагдсан эволюцийн үр дүн ч биш, бүхнийг чадагч 'Бурхан'-ы бүтээл ч биш болохыг тайлбарласан байдаг.
Энэ бол шинжлэх ухааны хувьд өндөр хөгжсөн хүмүүс DNA ашиглан зориудаар хийсэн бүтээл буюу үгчилбэл "өөрсдийн дүр төрхөөр" бүтээсэн тухай - "шинжлэх ухааны бүтээлч үзэл" юм.

Эдгээр эрдэмтэд, тэдний бүтээлийн тухай, түүнчлэн тэдний хэрэглэж байсан хязгааргүйн сүлд тэмдгийн тухай тэмдэглэлийг олон улс үндэстний эртний ном судраас олж үзэж болно.


Жишээлбэл, Бүтээлтийн тухай бичсэн эртний судрын бүлэгд "Элохим" гэдэг үгийг "Бурхан" хэмээх ганц тооны үгээр ташаа орлуулан орчуулсан байдаг. Гэтэл энэ бол үнэн хэрэгтээ "тэнгэрээс ирэгсэд" хэмээх олон тооны үг бөгөөд үүний ганц тоо нь "Элоха" (мөн "Aллах" гэгддэг) гэсэн үг байдаг. Монголчууд Эрлэг номун хаан гэдэг. Дэлхийн эргэн тойронд буй нутгийн уугуул соёл иргэншилд, түүний дотор АФрик (Догон, Тва гэх мэт), Америк, Ази, Австрали, Европын уугуул иргэд эдгээрийг тэнгэрээс ирсэн "бурхад" гэж нэрлэдэг. Манай нууц товчоонд мөн тэнгэрийн хөвгүүдийн тухай хангалттай бичсэн байдаг.

Элохим манай хүн төрөлхтнийг өөрсдөө хөгжин дэвшихээр орхисон боловч Будда, Мосе, Мохаммед гэх мэт гэгээнтнүүдээрээ дамжуулан бидэнтэй байнга холбоотой байсаар ирсэн бөгөөд тэднийг бүгдийг нь тусгайлан сонгож, зааж сургасан байдаг. Гэгээнтнүүдийн үүрэг бол зааж сургасан Захиас сургаалиудаараа дамжуулан хүн төрөлхтөнд улам их боловсрол олгох, тэр бүхнийг тухайн үеийн соёл, ойлголтын түвшинд тохируулан заах явдал байв.

Мөн тэд Элохимийн ул мөрийг бичиж үлдээх, бид тэднийг ойлгохуйц шинжлэх ухааны хувьд хангалттай өндөр түвшинд хүрэхийн цагт тэднийг Бүтээгчид төдийгүй бидэнтэй адилхан хүн хэмээн таньж хүлээн авах чадвартай болгох зорилготой байв. Элохагийн хүү Есүс өнөөгийн бидний амьдарч буй цаг үе буюу Нууцыг илчлэх үед бэлтгэж эдгээр захиасыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх даалгавартай байв.

Мөн хамгийн чухал нь дараахь номыг олж унш, "Ухаант Бүтээл ба Бүтээгчдийн захиас" энэ ном таны сэтгэлгээнд хувьсгал гаргаж, амьдралыг эрс өөрчлөх бөгөөд дэлхий ертөнцийг хэдийн өөрчилж эхлээд байгаа билээ.


ЭЛЕКТРОН НОМЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТАТАЖ АВАХЫГ ХҮСВЭЛ ЭНД ДАРНА УУ!


PLEASE CONTACT TO: MONGOLIAN RAELIAN MOVEMENT -- BUY969@YAHOO.COM

This entry was posted on Sunday, December 20, 2009 at 1:58 PM . You can follow any responses to this entry through the comments feed .

0 comments

Post a Comment