2009-10-11 16:39:30

Прахлад Жани нь Гималайн агуйдаа өөрийн ер бусын хооллолтын ачаар дэлхийн анхаарлыг татсан гэгээн хүн юм. 2003 оны 11 сарын сүүлээр Энэтхэгийн мэдээний эхний нүүрт “Гайхамшигтай хооллолт: агаараар амьдрагч” сонины өгүүлэл гарсан.
Өгүүлэлд: Прахлад Жани /76/ - алдартай “Матажи” нь сүүлийн 65 жил 1 дусал ус ч ууж байгаагүй. Мөн хоолны жижиг хэлтэрхийг ч амандаа ч амандаа хийж байгаагүй” гэж бичжээ. Прахлад Жани Энэтхэгийн Гужарад мужийн Чарод тосгонд төрсөн. Дөнгөж 7 настайдаа оюун санааны гэгээрлийг хайхаар гэрээ орхисон. 4 жилийн дараа Матажэ гэж алдаршсан Дурга дарь эх түүнийг адислажээ. Үүнээс хойш тэрээр идээ ундаагаа орхиод тагнайгаас урсан орж и

“Би ширэнгэн ойд 100, 200 км явган аялдаг ч хэзээ ч хөлөрч, ядарч, нойрмоглодоггүй. Би 3, 8 ,12 цагийн турш, бүр сараар ч бясалгаж чадна” гэдгээ тэрээр бидэнд хэлж өгсөн юм.
Тэр эмч нарт: надад хэзээ ч эмнэлэгт очих асуудал гарч байгаагүй ба агаараар хооллох амьдралын энэ хэв маяг нь түүний бие организм дахиад олон жил болсон ч тэсээд гарна, би яг энэ бие организмаараа 1000, 5000 магадгүй бүр 10,000 жил ч амьдарч чадна” гэж хэлсэн. Эрчимтэй судалгаа явуулсан эмч нарын баг сансрын энергиэр тэтгэх чадварыг өөртөө агуулсан түүний энэхүү гайхамшигт байдлыг гайхаад хоцорчээ. Прахлад Жани хоол идэхгүйгээр амьдрах ер бусын энэ чадвараа онцолж үздэггүй ба энэ бүхнээ тэнгэрийн ивээл, адислал гэж үздэг. Судалгааны дараа Прахлад Жани баяртайгаар агуй руугаа буцсан ба оюун санааны бясалгалаа үргэлжлүүлсэн юм. Зөвлөгөө хүсэж ирсэн хэн ч байсан тэр чин сэтгэлээсээ хэлдэг ба тэд явахдаа өргөл барьц өгвөл түүнийг нь ядуу болон хэрэгтэй хүмүүс руу явуулчихдаг байна. Одоогоор дэлхий дээр ойролцоогоор 10000 орчим хоол иддэггүй бясалгаачид байдаг байна
http://bodisatva.blog.banjig.net/index.php- найз блогоос иш татав.
This entry was posted
on Sunday, December 20, 2009
at 2:34 PM
. You can follow any responses to this entry through the
comments feed
.