Далайн гахай Эх дэлхийг орхин одож байна  

Posted by ...

Далайн гахай Эх дэлхийг орхин одож байна

Далайн гахай нь өөрийгөө далай тэнгист хайр энэрэл, амьдрал, бүтээлч байдлыг авчирахаар бүтээгдсэнээр дүрслэн харуулдаг.Тэд усан ертөнц болон хүний ертөнцийн хооронд баяр баясал ,хайр, оюун ухааны гүүрийг бүтээхээр заяагджээ.

Гэвч өнөө цагт тэд үүнийгээ гүйцэтгэж чадахгүй байна. Хүн төрөлхтөн далайн гахайд зөвхөн харгислал, хэрцгийлэлийн үүднээс хандаж байгаа билээ. Иймээс дэлфинүүд эх дэлхийг орхин одож байгаа бөгөөд ховордсон амьтаны тоонд орох болж байна.
Далайн гахайнууд өөрсдөө сайн дураараа эрэг дээр гарч үхэж байна.
Тэд өөрсдийнхөө дунд өвчин үүсгэж байна.
Энэ нь эх дэлхий дээр амьдрахаас татгалзах арга зам нь юм. Дэлфинүүдийн үхэл амиа хорлолт биш бөгөөд тэд өөрсдийн төрсөн зорилгыг биелүүлж үл чадахаа мэдэрч буй хэрэг юм.
Хөөрхий тэд ядарч туйлдан хэр их шаналж байгаа бол?
Нийлэмж зохицол бус хүчирхийлэлээр асуудлаа шийддэг зан харьцаагаа бид өөрчлөх цаг иржээ. Хэрвээ та Далайн гахайнуудын сэтгэлийг тайтгаруулж, урам хайрлаж, сэтгэл зүрхнээсээ хамт гэдгийг мэдрүүлхийг хүсвэл доорх бясалгалыг хийгээрэй.
Бясалгал хийхэд тохиромжтой орчинг бүрдүүлээд: Таны эрчим хүч гүнзгий, бүлээхэн, тунгалаг, амарлиулагч усны доогуур хөдөлж байна хэмээн далайн гахайн сэтгэл зүрхний өмнөөс дүрслэ.

Та өөрийгөө усан ертөнцөд орохыг мэдрэх үедээ манай гарагийг хамтран хуваалцдаг тэрхүү нөхөртөө өөрийн бодлын туяаг цацруулагтун. Эх дэлхийн сургуулийг орхиж, өөрсдийн хувьслыг цаашид үргэлжлүүлэх зуур та тэдэнд хайр энэрлийг илгээж байна, та тэдний төлөө гашуудавч тэдний ухамсарт оюунлаг хийн бие (сүнс) таныхтай адил үхэшгүй мөнхийн гэдгийг мэдэж байгаа хэмээн дүрслэн бодогтун.
Дээрх бодлыг илгээхтүн. Хүн төрөлхтнийг ухааруулалгүйгээр орхин яваагүй гэдгийг нь мэдүүлэгтүн. Тэдэнд Би бол та нарыг ойлгож буй хүмүүсийн нэг нь гэж хэлж буйгаа сонсгогтун.
Та үүнийг хийж чадах уу ?
Ингэснээр далайн гахайнуудын харууслыг үнэ цэнэтэй болгож байгаа юм.
Дээрх бясалгалыг бүлээн усанд хийвэл та илүү их мэдрэх болно.

This entry was posted on Sunday, December 20, 2009 at 2:34 PM . You can follow any responses to this entry through the comments feed .

0 comments

Post a Comment