2009-10-13 22:21:25

Монголын Раелийн хөдөлгөөн нь ямар үйл ажиллагаа зохион явуулдаг байгууллага вэ?
Бид нар дэлхий ертөнцийн гайхамшиг, үнэн зөв мэдээлэл, шинжлэх ухааныг /эзотерик/ баримталдаг ашгийн бус төрийн бус байгууллага бөгөөд олон улсын Раелийн хөдөлгөөн нь 86 оронд 95000 гаруй гишүүнтэй нэгэн гэр бүл юм.
Бид дэлхийн эргэн тойронд амьдарч байгаа зөв санаатай бүх хүмүүсийг хамтдаа эв найрамдалтай амьдарч ирээдүйн гэрэлт ертөнц, хүнд туслах сайн санааны төслүүд дээр урин дууддаг юм.
Хөдөлгөөний гишүүн гэж хэн бэ?
Би бол байгууллагын нэг хэсэг бөгөөд Монголын Раелийн Хөдөлгөөний гишүүн юм.
Би энэ байгууллагад хэрхэн оролцдог вэ?
Бид нарт 2 үндсэн зорилго байдаг бөгөөд түүнд хүрэхийг тэмүүлдэг.
1. Ухаант хүмүүст Элохимийн захиасыг дэлгэрүүлэх *
2. Бид гариг дээрээ Элохимийг урих дэлхийн элчин сайдын барилгыг барих*
Манай хөдөлгөөнд элссэнээр та бүхэн оюунлиг нийгэмд бусадтайгаа хөл нийлүүлэн алхан өөрийн болон бусдын ирээдүйн гэрэлт ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулах, аз жаргал амьдралын гайхалтай үнэнг мэдэх, бясалгаж сурах, ухаалаг хүмүүстэй уулзаж танилцан найзууд болох болно.
Монголын Раелийн Хөдөлгөөн буюу олон улсын (шашны бус) байгууллагад гишүүнээр элсэх сонирхолтой хувь хүмүүсийг хамтран ажиллахыг урьж байна. Дэлхийн 86 улсын улирал тутамд болдог сургалт семинарт оролцож өөрийгөө хөгжүүлэх боломжтой.
Ямар нэгэн мэдээлэл, хүсэлт байвал buy969@yahoo.com
happy_ufo999@yahoo.com –д хандана уу?
* - Эх дэлхий дээр амьдарч байгаа иргэдийг хүмүүс гэж нэрлэдэг шиг алсын нэгэн гараг дээр амьдардаг ухаалаг иргэдийг Элохим гэдэг юм байна.
* - Хоёр улс элчин сайдын яамаараа холбогдон харилцдаг бол өөр гарагийн зочидтой дэлхийн элчин сайдын яамаар дамжуулан харилцах болно.
This entry was posted
on Sunday, December 20, 2009
at 2:39 PM
. You can follow any responses to this entry through the
comments feed
.