2009-10-17 21:58:48
Зүүд нойроо удирдах нь
Унтахын өмнө 3н удаа амаараа амьсгаа аваад хамараараа маш удаан гаргачаад “Би зүүдээ тогтоож авахыг хүснэ. Би зүүдээ тогтоож авна” гэж өөртөө 9н удаа хэлээрэй.

Мэдээллийг хуурцагт бичиж авахын тулд дэргэдээ дуу хураагуур юм уу үзэг, дэвтэр тавигтун. Сэрээд юу зүүдэлснээ бичээрэй. Энэ дасгалыг өдөр бүр хийж байна уу? Тэгэхээр та зүүдээ улам нарийн тодорхой санаж чадна.
Хэрвээ та далд ухамсараа хөгжүүлж амжилтанд хүрэхээр хичээллэж байгаа бол, унтахын өмнө шийдвэрлэхийг хүсэж байгаа асуудлаа цаасан дээр томьёолно уу?. Уг асуудлыг шийдвэрлэх нь танд үнэхээр чухлыг баттай мэдэгтүн. Дараа нь өөртөө: “Би асуудлыг (ямар асуудал болохыг тодорхойлно) шийдвэрлэх мэдээлэл агуулсан зүүд зүүдлэхийг хүснэ. Би ийм зүүд зүүдэлж, зүүдээ тогтоож аваад учрыг тайлна” гэж өөртөө 9н удаа хэлээрэй. Ингээд та өглөө болгон сэрэхдээ аз жаргалыг мэдрэн сэрэх болно.
Магадгүй, та дараа нь астрал биеийн аялалаа удирдаж сурна.
Таныг Сахиусан Тэнгэрүүд ивээг!
This entry was posted
on Sunday, December 20, 2009
at 3:12 PM
. You can follow any responses to this entry through the
comments feed
.