2009-12-02 21:14:49

Миний бие нь далд ухамсараа хөгжүүлэх гэж олон улсын семинаруудад сууж байхдаа тэмдэглэж авсанаа түүвэрлэн, өөрийгөө хөгжүүлэх гэж байгаа найзууддаа үзэглэв.
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас Тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг шиг миний амьдралд одоо ч хэрэг болж байгаа доорх сургамжууд таньд ч бас хэрэг болж юуны магад гэж бодоод блогтоо орууллаа. Хэдийгээр зарим нь богинохон ч гэлээ бүтэн өдрийн семинар болон задрах тул дэлгэрэнгүй тайлбарыг цуврал болгон оруулах болноо.
Инээд хөөр таны залуу байдлыг хадгалан, эргэлзээг зайлуулж, эд эсийг сэргээн засаж, энергийн хүрдийг чинь нээхэд тусалдаг билээ. Үргэлж баяр баясгалантай хүмүүсийг айдас түгшүүр тойрч байдаг. Та өөрөө аз жаргалын түлхүүр.
TV RADIO- гаар Осол аваар гай гамшгийн талаар тасралтгүй мэдээлэх нь үнэн чанартаа бүлэг хүмүүсийн сэтгэхүйн дайн юм. Энэ бүхний зорилго нь таны оюун санаанд түгшүүр бий болгон стэсс-д оруулдах явдал юм.Иймд өөрийгөө хөгжихөд саад бологч зүйлээс татгалзна уу?
Өөрийгөө хүндлэж амьдарцгаая!! Согтууруулах ундаа ,мансуурах бодис, тамхи болон кофег хэрэглэх нь таны биед маш муу үр дагвартай гэдгийг бид мэднэ. Эдгээр зүйлс нь хор хохирол учруулаад зогсохгүй таны генетик код, ирээдүйн удамд чинь хор уршигтай юм шүү.
Нийгэм хэдийчинээ болхи бүдүүлэг,хөгжилгүй байна, тэнд мухар сүсэг шашин төдийчинээ хөгжинө.Үнэн хэрэгтээ харгис түрэмгий зангаа хараахан даван гарч чадаагүй байгаа ертөнцөд хүмүүсийг ухааруулах үүнээс өөр арга байхгүй юм. Өөрөөр амьдарцгаая залуусаа!
Өөрийгөө хайрлаж амьдарцгаая!! Гэм,айдас,оройтсон гэмшил зэрэг нь таны биед хорт бодисыг ялгаруулан, стрессийг бий болгодог.Эдгээр доголдол нь эрүүл мэнд, шинээр мэндлэж байгаа хүүхдийн генийг гэмтээдэг болхыг эрдэмтэд баталжээ.Үүнээс сэргийлэх боломжтой бөгөөд ердөө л ухамсараа дээшлүүлсэнээр стресс болон хорт үйлдлээс хамгаалж чадна.
from Starseed
Тэнгэр та бүхнийг ивээг!
This entry was posted
on Sunday, December 20, 2009
at 3:13 PM
. You can follow any responses to this entry through the
comments feed
.