Буддизм, Үл танигдах нисдэг биетүүд  

Posted by ...

Буддизм, Үл танигдах нисдэг биетүүд
  Буддизмын урлаг болон сүм хийдүүдэд сансарын хөлөгний дүрсийг үзүүлсэн байдгийг эртний эрдэм номтой мэргэд болон сударуудад тайлбарлахдаа тэнгэрээс ирж биднийг бий болгосон бүтээгчдийн дүрс гэж бичсэн байдаг байна.
  Эдгээр дүрсүүдийг бүх талаар нь буддын   шашинтай орон болох Түвд, Хятад, Энэтхэг гэх мэт олон орны  эртний бүтээлүүдээс харж болно. Манай Монголын эртний бичмэлүүдэд  энэ талаар мөн бичсэн байдаг бөгөөд одоо ч гэсэн бидний үүсэл гарвал ёс заншилд бахархал болсон хэвээрээ байна. Дээд тэнгэрээс заяат төрсөн гэсэн үгс бидний чихэнд чимэглэж байдаг. Бөөгийн ёс заншил ба бидний үүсэл гарвалыг Дээд тэнгэрээс заяат төрсөн гэж дахин дахин мэдрүүлсээр ирсэн нь Монгол хүн болж төрсөнөөрөө бахархах омогшилд жин нэмдэг.

Бөөгийн ёс заншил нь хүн үүсэн бий болход хамт үүссэн хамгийн анхны  ёс заншил гэж үздэг. Хадны  сүг зурагуудад энэ нь тодорхой харагддаг. Монголын Хойд цэнхэрийн агуй,  Ишгин толгой,  Жавхлант хайрхан, Чандмань хар үзүүр, Рашаан  хад зэрэг газраас олдсон хадны зургийг судалсан дотоод , гадаадын эрдэмтэд, дэлхийд хадны зураг анх үүсч хөгжсөн  буюу өөрөөр хэлбэл дээд палеолитын үе буюу чулуун  зэвсгийн үед Монгол оронд хадны зураг үүсчээ гэдгийг баталдаг. Тиймээс судлаачид, ‘’Монгол орон бол хүн төрөлхтөний урлаг үүсч хөгжсөн дэлхийн нэгэн голомт юм’’ гэсэн дүгнэлт хийсэн байдаг. 
















Одоо Жавхлант хайрханы хадны сүг зурагуудад бөө болон нисдэг хөлөгнүүдийг хэрхэн дүрсэлсэн болхыг анхааран харна уу! Доорх  хадны  зургуудаас хархад толгойдоо өмсгөл (антеннтай) өмссөн хүмүүс нь бөөг дүрсэлсэн зурагнаас илт ялгагдаж байгааг харж болно.
Энэхүү хадны зургийг  Италийн Вал Камоника хэмээх хаднаас авсан бөгөөд европийн тоололоор Христийн мэндлэхээс өмнөх 10.000 жилд хамаардаг. Толгойдоо өмсгөл өмссөн 2 хүн гартаа ямар нэгэн багаж шиг зүйл барьсан байна.



  




Та энэ 2 номыг өөрийнхөө төрсөн өдрөөр өөртөө зориулж аваарай. Таны ширээний ном болно гэдэгт итгэж байна.

 







Судалгаа үргэлжилсээр...

Агуу нууцлаг байгууламж  

Posted by ...

Агуу нууцлаг байгууламж


Бидний мэдэх агуу том нууцлаг байгууламжуудын нэрсийг доош нь цувруулан бичвэл цөөн биш мөрүүд болно. Зарим байгууламжыг барихад хүмүүн бидний гар бие оролцсон нь тодорхой хэдий ч хэдэн онд юунд зориулан барьсан гэх мэт шинжлэх ухаанч баттай мэдээлэлийн талаар одоог хүртэл дэлгээгүй байсан билээ. Ингээд энэхүү нууцуудаас та бүхэндээ хүргэж байна. Хятадын гэсэн тодотголтой цагаан хэрэм нь агуу том 5000 км урт, нисэх онгоцноос ч бvхэлдээ харагдахгvй. Цагаан хэрэм бол сансраас авсан зураг дээр маш тод vзэгддэг дэлхийн цорын ганц байгууламж. Цагаан хэрмийг зөвхөн агуу Чингис хаан, бас 1933 онд япончууд давсан удаатай. МЭӨ II зуунд Цагаан хэрмийг Хvннv зэрэг монгол аймгуудын довтолгооноос хамгаалан, нутгийнхаа хойт хилийг эмжин босгосон гэж бид мэднэ. Гэтэл Оросын Санкт-Петербург хотын эрдэмтэн В.И.Коробейников Цагаан хэрэмний vvслийн тухай маш хачирхалтай зүйлыг мэдээллээ. Тэрээр Хятадын хуучны гар бичмэлvvд дээр vндэслэсэн гэнэ. "Цагаан хэрмийг хятадууд бус бидний vл мэдэх өөр соёл иргэншил барьсан" гэж тэр баталж байна. Үнэн хэрэг дээрээ цагаан хэрэм нь дайн байлдааны зориулалтай баригдаагүй юм байна.
Маш эрт vед харь гаригийнхан ирж байсан тухай он тооллын бичгvvдэд тэмдэглэжээ.Мэргэн, ухаалаг, хvнлэг "Тэнгэрийн хөвгvvд" ирэх болгонд сансрын ямар нэг vзэгдэл болдог. Хуанди алс холын Арслангийн оддын ордоос ирж, Алтан улсыг зуун жил удирдаад төрөлх од руугаа буцсан гэнэ.
Тэнгэрийн хөвгvvд тэр vед байтугай манай өндөр технологит vед ч гайхал төрvvлэм гайхамшигтай техник, төхөөрөмжvvдтэй иржээ. Тэнгэрийн хөвгvvд өнгөрсөн ба ирээдvйг мэддэг төдийгvй таталцлын хvч, соронзон орны нууцыг эзэмшдэг ажээ. Тэнгэрийн хөвгvvд "гал гаргасан луу" унаж, дэлхийгээс сансар луу асар хурдтай нисдэг.
Эрдэмтэн "Хятадын Цагаан хэрмийн план зурагт математикийн нарийн тооцоог кодолсоныг олжээ.Барьсан газар, урт, бvтэц нь цахилгаан соронзон харилцан vйлчлэлийн тухай Масквеллийн тэгшитгэлийн хариутай таардаг" юм байна. Экватор дэлхийг хоёр хуваадаг, гэхдээ тэнцvv бус Хойт хэсэгт хуурай газар илvv ноогддог.
 Хэрэв дэлхийг яг тэн голоор хуваавал газар зvйн 30 дугаар параллелээр явна, гэхдээ экватор шиг шулуун бус. Тахирлан мурилзсан Хятадын Цагаан хэрэм Ляодуны хоолойгоос Хятадын гvн рvv 30 дугаар параллель дагуу явна.  Тvvнийг цааш vргэлжлvvлбэл Египетийн Гизийн пирамидыг дайрна. Электро динамикийн онолын талаар өнөө vед ярьж эхэлсэн байтал энэ тухай манай эринээс өмнө, хоёр мянган жилийн тэртээ яаж мэдсэн юм бол?
_______________________________________________________________
Бидний мэдэх Гизийн пирамидуудын оройнууд 3н марал одны байрлалтай
хэрхэн таарч байгааг харна уу!

_____________________________________________________________
Египетийн пирамидууд орчлон ертөнцvvдийн хооронд антенн резонаторын vvрэг гvйцэттэдэг гэнэ.

  Далайн усан доор байх пирамидууд , марс болон саран дээрх пирамидуудын хооронд үүсгэж байгаа өнцөгүүд үүнтэй ямар нэгэн холбоотой биш гэж үү? 
  Харин нэгэн зүйлийг сүүлд хэлхэд харь гарагийн янз бvрийн учралуудын тухайд хvн тєрєлхтєн тєдийлєн итгэдэггvй ч... бидний шинжлэх ухаан одоо ч баталаагүй олон зүйлийг тэд манай ертєнцєд тодоос тод vлдээсээр л байдаг.

Үл таних нисдэг биетүүд 2р хэсэг  

Posted by ...

Үл таних нисдэг биетүүд 2р хэсэг






















2. Энэ хоёр сонирхолтой объект нь 1350 онд бүтээгдсэн "The crucifixion" нэртэй ханы зураг дээр дүрслэгдсэн байдаг. Энэ зураг нь Югославын Косова дахь «Visoki Descani»-ий нэртэй сvмийн тахилын ширээний дээр байдаг.













3. Энэ зургийн 15-р зуунд зураач Domenico Ghirlandino бvтээсэн бєгєєд "The Madonna with Saint Giovannino" гэсэн нэртэй. Зураг нь Флоренцийн «Palazzo Vecchio»-д байдаг. Мариягийн мєрєн дээр диск хэлбэртэй объект дvрслэсэн байна. Доод хэсэгт зурагны томруулсан хэсэг дээр нисдэг объектийг ширтэн зогсож байгаа эрэгтэй хvн, нохой хоёрыг дvрслэжээ.
  4. Фламандын зураач Aert De Gelder ийн бvтээл "The Baptism of Christ" нэртэй энэ зураг дээр диск хэлбэртэй нисдэг биет Исусийн толгой дээр гэрэл тусгаж байна. 1710 онд бvтээгдсэн энэ зураг Кембрижийн «Fitzwilliam» vзэсгэлэнтэй дэлгээтэй байдаг.



 
 5. Египетийн Abydos-оос олдсон зураг. Зарим зураг нь орчин vед єргєнєєр ашигладаж байгаа техникийн хэрэгсэл болон vл мэдэгдэх нисдэг биетvvдтэй тун тєстэй. 

Дээрх зурагнуудаас хархад  европод ихэвчлэн харийханы талаар библи болон бусад судартаа маш товчхон оруулсан байдаг. Ихэвчлэн харийхан буюу бурханы тухай буруу тайлбарлан дүрслэн харуулдаг байсан бол азид, тэр дундаа буддизмын эртний судар бичгүүдэд хүмүүс болон харийханы( бурхан )талаарх харилцаа холбоог дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг байна.

Үл таних нисдэг биетүүд 1р хэсэг  

Posted by ...

Үл таних нисдэг биетүүд 1р хэсэг


Тайлагдашгүй зүйл бүхэн үргэлж олны сонирхолыг татдаг. Ингээд энэ удаа та бүхэндээ эртний европийн урлагийн бүтээлүүдэд нууцлаг харийн хүмүүс бидэнтэй, эрт цагт ямар холбоотой болох, одоо үнэ цэнэ нь улам нэмэгдэж байгаа эртний урлагийн бүтээлүүдэд хэрхэн дүрсэлж байсан талаарх  материалыг танилцуулахаар бэлдлээ.
Тэнгэрт өөрөөсөө гэрэл гарган нисдэг зүйл явахыг хүмүүс зуу зуун жил ажигласаар ирсэн бөгөөд манай эрний өмнөх 215 онд Рим хотын дээгүүр олон солир нисэж явсан гэж анх удаа тэмдэглэгдсэн байдаг. Гэвч хадны сүг зурагууд болон пирамидуудад нисдэг хөлөгний дүрсүүд байгаа нь үүнээс өмнөх зуунд ч харийхан дэлхийд зочилж байсныг гэрчилдэг.
  Нэмэж хэлэхэд  эдгээр  харь гарагийнхныг  эртний болон дундад зууны хvмvvсийн хувьд бодитоор хvлээн авах боломжгvй байсныг тэмдэглэх хэрэгтэй , Орчин vеийн шинжлэх ухааны vvднээс тайлбарлагдашгvй гайхалтай vзэгдэл одоо ч  элбэг байна.

ХЄЛЄГ ОНГОЦНЫ ДОРООС БАМБАР ШАТАХ МЭТ ИХ ГЭРЭЛ ГАРАВ
Манай эриний дєрєвдvгээр зууны vеийн Ромын эзэнт улсын тvvхийг бичсэн "Prprlinprium Liber” гэх бичмэлд олон тооны vл танигдах нисдэг биетийн тухай гардаг аж. Ромоос хойд зvгт орших Сполетиум хотын орчимд дугуй бамбай хэлбэртэй хєлєг онгоцны дороос бамбар шатах мэт их гэрэл гаран агаарт нисч байгаад дороо эргэлдэн газарт унахыг хvмvvс харсан байна. Энэ талаар тэрбээр бичихдээ, “Дараа нь тэрхvv таваг хэлбэртэй зvйл газраас урган гарах мэт тэнгэрт цойлон нисэхэд тvvний араас их гал байсан нь нарнаас ч хурц байлаа”гэжээ. Обсекуйусын бичсэн энэ мэдээлэл хорьдугаар зууныг хvртэл уламжлан ирсэн олон мэдээллийн зєвхєн нэг нь юм.






1. Энэ хоёр зээгт наамал нь 1330-аад он буюу 14 зууны vеийнх. Хоёул Христийн эх Мария охин тэнгэрийн амьдралыг харуулжээ. Малгай хэлбэртэй хачин нисдэг биет хоёр зээгт наамал дээр маш сайн харагдаж байдаг. Нєгєє зээгт наамал нь «The Magnificent» гэсэн нэртэй. Энэ хоёр бvтээл єдгєє Францын Базилик дэх Burgandy-ийн Beaune дахь Францын Базиликт хадгалагдаж байгаа.

Гэрэл гэгээг бэлэглэгчид -1р хэсэг  

Posted by ...

Гэрэл гэгээг бэлэглэгчид -1р хэсэг

Өөрийн олон хэмжээст Энергийн эгнээ- 1-р хэсэг

  Энэхүү бичлэгийг дахин засварлаж байгаа учир нь олон  хэмжээст  ертөнцийн талаар сонирхож байгаа (мөн өөрийгөө судалж байгаа) хүмүүст ойлгоход  энгийн мэдлэгийн багахан хэсгийг дасгал болгон ойлгоход хялбар болгож орууллаа. Учир нь бид тун удахгүй 4н хэмжээст ертөнцлүү шилжих болно , 3н хэмжээст энэхүү ертөнцийн  хүмүүст зориулж  завсарын ертөнцөөс олон  хэмжээст  ертөнцийн талаарх мэдээлэлийг бага багаар оруулж байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Болгоон соёрхон уу! Шелдэн Нидлийн гаргасан хувилбарыг харахад бид гэрэл гэгээг бэлэглэгч болон дэлхийн хүн ам бидний олон хэмжээст чакра системд идэвхтэй эгнэн орж эхэлснийг үзүүлж байгаа билээ.Энэ нь хэн хүн өөрийн энергийг дахин хуримтлуулж чадах хялбар аргачлал юм. Та өөрөө өөрийгөө эдгээх доорх аргуудыг хаана ч сууж байхдаа хийж болно: Өөрөө өөртөө гэрэл, гэгээн үрийг тарих үйл ажиллагаа (өөрөө өөрийгөө идэвхжүүлэх)

   Гэрэл гэгээг бэлэглэгч гэдгээ мэддэг хэн нэгэнд энэ бол ЗӨВХӨН НЭГ УДААГИЙН идэвхтэй үйл ажиллагаа  юм. Харин үүндээ эргэлздэг хэн нэгэнд энэ нь тэднийг өөрөө өөрийгөө эрч хүч идэвхтэй болоход нь туслах болно. Чухам энэ үеэр олон гэрэл гэгээ цацруулагчид маань унтраастай байна. Тэдгээрийн энерги бусдад хайрыг олоход , Эх Дэлхийг гэрэлтүүлэхэд тусалдаг билээ.
       12 минутын турш үргэлжлэх үйлдэмж: 1.Та суугаад, нүдээ аниад, 3 удаа гүн амьсгаа аваад гаргаарай. Өөрийн магнай дээр болон дотоод биендээ Гэрэл гэгээг шингээж, өөрийн биед хуримтлагдсан стресс, санаа зовсон бүх зүйлийг хөлийн дагуу доошоо, газар дэлхийн гүнрүү түлхэн гаргаж, нэг минут орчим суугаарай. 2. Өөрийн зүүн гарны алгыг дээш харуулан зүүн гуян дээрээ байрлуулна. Хүйснээс доош хоёр инчийн (5cm) хэсэгт өөрийн баруун гарыг байрлуулна. (энэ нь энергийн төв урсгалын байрлал юм) 3.Дэлхийн ээжийн Элч нараас миний энергийн урсгалыг идэвхжүүлж өгөөч хэмээн гуйна. Та энэ байрлалдаа 4 орчим минут байгаарай. 4. Баруун гараа хүйснээс дээшээ  хоёр инч дээшлүүлэн (энергийн урсгалын өөр нэгэн байрлал), Дэлхий ээжийн Элч нараас дахин идэвхжүүлж өгөхийг гуйна. Энэ байрлалдаа 5 мин барина   5. Одоо хоёр гараа хоёуланг нь дээш харуулан гуян дээрээ тавьж, Дэлхий Ээжийн Элч нараас таныг идэвхжүүлсэн эсэхийг баталж өгөхийг гуйна. Хүлээн авахыг хүсэж байгаа бол 2 минут хүлээгээрэй.Та одоо идэвхжсэн байгаа бөгөөд та цааш ёслолыг хийх, өөрийгөө ариусгах, өөрийн чакра системийг тэнцвэржүүлж эхлэхэд бэлэн боллоо.  
Good luck! 

Гэрэл гэгээг бэлэглэгчид 2р хэсэг  

Posted by ...

Гэрэл гэгээг бэлэглэгчид 2р хэсэг
Өөрийн олон хэмжээст Энергийн эгнээ -2-р хэсэг
Одоо таныг дэлхийд өөрчлөлт гарч ирэхээс өмнө Дэлхий ээж болон бусад олонд хэрхэн туслах аргад суралцахыг урьж байна.

       Энэ нь хэн хүн өөрийн энергийг дахин хуримтлуулж чадах хялбар аргачлал юм. Та өөрөө өөрийгөө эдгээх доорх аргуудыг хаана ч сууж байхдаа хийж болно:
    1.       Суугаад, өөрийн дотор амар амгалан, нам гүм болох хүртэл гүн амьсгаа авч гаргаарай. Нам гүм байдлыг олсоны дараа дэлхий ээжийн элч нараас өөрийн тань чакранд энергийг хуримтлуулахад тусламж гуйна.
   2.        Баруун гараа хүйснээс доош 2 инч (5cm )доор байрлуулж, зүүн гарын алгыг дээш харуулан гуян дээр тавина. Байрлал авсаны дараа энерги гүйж эхэлж байгааг та баруун гартаа мэдрэх болно. Энергийг мэдрэхээ  болих хүртлээ байрандаа байж, дараа нь баруун гарыг тухайн байрнаас хөдөлгөх ба та энэ хооронд зүүн гарандаа энергийг мэдрэх болно.
   3.        Баруун гарыг хүйснээс дээш 2 инч байрлуулж дээрх үйлдлийг давтана. Баруун гараа хөдөлгөнө.
    4.     Баруун гарыг өөр нэг энергийн байрлал болох зүрхнээс дээш барьж, дээрх үйлдлүүдийг давтана. Баруун гарыг хөдөлгөнө. 
   5.      Баруун гарыг өөр нэг энергйин байрлал болох хоолойн дээр барьж, дээрх үйлдлүүдийг давтана. Баруун гарыг хөдөлгөнө.
     6.    Баруун гарыг өөр нэг энергийн байрлал болох хөмсөг хооронд барьж, дээрх үйлдлүүдийг давтана. Төгсгөлд нь Танд тусалсан Дэлхий Ээжийн элч нарт талархсанаа илэрхийлнэ.
   Та бүх энергийн байрлалаас энерги гаргахыг сурлаа,дуусгасны дараа ариусч, хөнгөн бөгөөд илүү тогтвортой болсоноо мэдрэнэ. Та энэ өөрөө өөрийгөө анагаах аргыг хэдийд ч сэтгэл тогтворгүй таагүй байхдаа хэрэглэж байгаарай!
                                        Good luck!
        more info- http://www.paoweb.com