Үл таних нисдэг биетүүд 1р хэсэг  

Posted by ...

Үл таних нисдэг биетүүд 1р хэсэг


Тайлагдашгүй зүйл бүхэн үргэлж олны сонирхолыг татдаг. Ингээд энэ удаа та бүхэндээ эртний европийн урлагийн бүтээлүүдэд нууцлаг харийн хүмүүс бидэнтэй, эрт цагт ямар холбоотой болох, одоо үнэ цэнэ нь улам нэмэгдэж байгаа эртний урлагийн бүтээлүүдэд хэрхэн дүрсэлж байсан талаарх  материалыг танилцуулахаар бэлдлээ.
Тэнгэрт өөрөөсөө гэрэл гарган нисдэг зүйл явахыг хүмүүс зуу зуун жил ажигласаар ирсэн бөгөөд манай эрний өмнөх 215 онд Рим хотын дээгүүр олон солир нисэж явсан гэж анх удаа тэмдэглэгдсэн байдаг. Гэвч хадны сүг зурагууд болон пирамидуудад нисдэг хөлөгний дүрсүүд байгаа нь үүнээс өмнөх зуунд ч харийхан дэлхийд зочилж байсныг гэрчилдэг.
  Нэмэж хэлэхэд  эдгээр  харь гарагийнхныг  эртний болон дундад зууны хvмvvсийн хувьд бодитоор хvлээн авах боломжгvй байсныг тэмдэглэх хэрэгтэй , Орчин vеийн шинжлэх ухааны vvднээс тайлбарлагдашгvй гайхалтай vзэгдэл одоо ч  элбэг байна.

ХЄЛЄГ ОНГОЦНЫ ДОРООС БАМБАР ШАТАХ МЭТ ИХ ГЭРЭЛ ГАРАВ
Манай эриний дєрєвдvгээр зууны vеийн Ромын эзэнт улсын тvvхийг бичсэн "Prprlinprium Liber” гэх бичмэлд олон тооны vл танигдах нисдэг биетийн тухай гардаг аж. Ромоос хойд зvгт орших Сполетиум хотын орчимд дугуй бамбай хэлбэртэй хєлєг онгоцны дороос бамбар шатах мэт их гэрэл гаран агаарт нисч байгаад дороо эргэлдэн газарт унахыг хvмvvс харсан байна. Энэ талаар тэрбээр бичихдээ, “Дараа нь тэрхvv таваг хэлбэртэй зvйл газраас урган гарах мэт тэнгэрт цойлон нисэхэд тvvний араас их гал байсан нь нарнаас ч хурц байлаа”гэжээ. Обсекуйусын бичсэн энэ мэдээлэл хорьдугаар зууныг хvртэл уламжлан ирсэн олон мэдээллийн зєвхєн нэг нь юм.






1. Энэ хоёр зээгт наамал нь 1330-аад он буюу 14 зууны vеийнх. Хоёул Христийн эх Мария охин тэнгэрийн амьдралыг харуулжээ. Малгай хэлбэртэй хачин нисдэг биет хоёр зээгт наамал дээр маш сайн харагдаж байдаг. Нєгєє зээгт наамал нь «The Magnificent» гэсэн нэртэй. Энэ хоёр бvтээл єдгєє Францын Базилик дэх Burgandy-ийн Beaune дахь Францын Базиликт хадгалагдаж байгаа.

This entry was posted on Sunday, April 18, 2010 at 10:35 PM . You can follow any responses to this entry through the comments feed .

0 comments

Post a Comment