2010-03-08 23:13:19
Өөрийн олон хэмжээст
Энергийн эгнээ- 1-р хэсэг

Энэхүү бичлэгийг дахин засварлаж байгаа учир нь олон хэмжээст
ертөнцийн талаар сонирхож байгаа (мөн
өөрийгөө судалж байгаа) хүмүүст ойлгоход
энгийн мэдлэгийн багахан хэсгийг дасгал болгон ойлгоход хялбар
болгож орууллаа. Учир нь бид тун удахгүй 4н хэмжээст ертөнцлүү шилжих
болно , 3н хэмжээст энэхүү ертөнцийн хүмүүст
зориулж завсарын
ертөнцөөс олон хэмжээст ертөнцийн талаарх
мэдээлэлийг бага багаар оруулж байгааг та бүхэн анзаарч байгаа байх.
Болгоон соёрхон уу! Шелдэн Нидлийн гаргасан
хувилбарыг харахад бид “гэрэл гэгээг бэлэглэгч” болон дэлхийн хүн ам
бидний олон хэмжээст чакра системд идэвхтэй эгнэн орж эхэлснийг үзүүлж байгаа билээ.Энэ нь хэн хүн өөрийн энергийг дахин хуримтлуулж чадах хялбар
аргачлал юм. Та өөрөө өөрийгөө
эдгээх доорх аргуудыг хаана ч
сууж байхдаа хийж болно: Өөрөө өөртөө
гэрэл, гэгээн үрийг тарих үйл ажиллагаа (өөрөө өөрийгөө идэвхжүүлэх)
Гэрэл гэгээг бэлэглэгч гэдгээ мэддэг хэн нэгэнд энэ бол ЗӨВХӨН НЭГ УДААГИЙН идэвхтэй үйл ажиллагаа юм.
Харин үүндээ эргэлздэг хэн нэгэнд энэ нь тэднийг өөрөө өөрийгөө эрч хүч
идэвхтэй болоход нь туслах болно. Чухам энэ үеэр олон гэрэл гэгээ
цацруулагчид маань унтраастай байна. Тэдгээрийн энерги бусдад хайрыг олоход , Эх Дэлхийг гэрэлтүүлэхэд тусалдаг билээ.
12 минутын турш үргэлжлэх үйлдэмж: 1.Та суугаад, нүдээ аниад, 3
удаа гүн амьсгаа аваад гаргаарай. Өөрийн магнай дээр болон дотоод
биендээ Гэрэл гэгээг шингээж, өөрийн биед хуримтлагдсан стресс, санаа
зовсон бүх зүйлийг хөлийн дагуу доошоо, газар дэлхийн гүнрүү түлхэн
гаргаж, нэг минут орчим суугаарай. 2. Өөрийн зүүн гарны алгыг дээш
харуулан зүүн гуян дээрээ байрлуулна. Хүйснээс доош хоёр инчийн (5cm) хэсэгт өөрийн баруун гарыг
байрлуулна. (энэ нь энергийн төв урсгалын
байрлал юм) 3.Дэлхийн ээжийн Элч нараас “миний энергийн урсгалыг
идэвхжүүлж өгөөч” хэмээн гуйна. Та энэ
байрлалдаа 4 орчим минут байгаарай. 4. Баруун гараа хүйснээс дээшээ хоёр инч дээшлүүлэн (энергийн урсгалын өөр
нэгэн байрлал), Дэлхий ээжийн Элч нараас дахин идэвхжүүлж өгөхийг гуйна. Энэ
байрлалдаа 5 мин барина 5. Одоо хоёр гараа хоёуланг нь дээш харуулан гуян дээрээ тавьж,
Дэлхий Ээжийн Элч нараас таныг идэвхжүүлсэн эсэхийг баталж өгөхийг гуйна.
Хүлээн авахыг хүсэж байгаа бол 2 минут
хүлээгээрэй.Та одоо идэвхжсэн байгаа бөгөөд та цааш ёслолыг хийх, өөрийгөө
ариусгах, өөрийн чакра системийг тэнцвэржүүлж эхлэхэд бэлэн боллоо.
Good luck!
This entry was posted
on Sunday, April 18, 2010
at 10:34 PM
. You can follow any responses to this entry through the
comments feed
.